Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны VIII бага хурал өнөөдөр (2022.02.20) боллоо. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын дэвшил, намын хорооны шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус хурлаар хэлэлцэв. Мөн дүүргийн МАН-ын хорооны даргыг дэвшүүлэн томилох шийдвэр гаргалаа.
Бага хурлын 260 гаруй төлөөлөгч хуралд оролцож, дүүргийн намын хороог 2017 оноос амжилттай удирдан, шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар намын хорооны даргаар улираан сонгож, Бага хурлын тогтоолоор баталлаа.
Бага хурлын тогтоолыг хурал даргалагч, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар уншиж танилцуулав.
Дашрамд дурдахад, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо 2022 оныг “Бодлого, хөгжил-Сахилга хариуцлага”-ын жил болгон зарлаж, үйл ажиллагаа, арга хэмжээндээ тусган хэрэгжүүлэх ажээ.