Нийслэлд 54 мянган иргэн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ

Нийслэлд 54 мянган иргэн вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ

 Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 53 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.8 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3035 жирэмсэн эх, 12-15 насны 68680 хүүхэд, 16-17 насны 27070 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.