УИХ-ын гишүүн асан М.Билэгт МАН-ын хяналтын хороонд тайлбар хүргүүлжээ

УИХ-ын гишүүн асан М.Билэгт МАН-ын хяналтын хороонд тайлбар хүргүүлжээ

Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны
2022 оны 2 сарын 18-ны 2 тоотыг үндэслэн
ТАЙЛБАР ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ​​​​ Улаанбаатар хот
 
​Монгол Улсын Хөгжлийн Банкнаас УИХ-ын гишүүн асан М.Билэгт миний үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг “Ачлал трейд” ХХК нь 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн “З00 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төслийн нэгдүгээр хэсэг буюу 120 ортой эмнэлгийн барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй, төслийн хоёрдугаар хэсэг 180 ортой эмнэлгийн барилга 30 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байх явцад нэмэлт хөрөнгө оруулалтын санхүүжилтэд 2017 оны 10 дугаар сарын 3-нд Хөгжлийн банктай гэрээ байгуулан 2017 оны 11 дүгээр сараас эхлэн зээлийн санхүүжилтүүдийг зориулалтын дагуу авч эхэлсэн байдаг.
 
МАН-ын Бага хурлын гишүүн М.Билэгт миний үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг “Ачлал трейд” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголынхоо Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаар 2010 оноос эхлэн “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төсөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. 2017 оны 11-р сар хүртэлх хугацаанд “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд 21.0 сая гаруй ам.доллар зарцуулан төслийн 1-р хэсэг 70 хувийн; 2-р хэсэг 30%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байсан юм. Харин 2015-2016 онуудад арилжааны хувийн банкууд ЗГ-ын өндөр хүүтэй бондуудыг авч санхүүжилт гаргаж хувийн хэвшлийн төслүүдэд хөрөнгө оруулалтын санхүүжилтэд зээл олгохгүй болсон.
 
Тиймээс 2015 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж нийгмийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийнхөө хөрөнгө оруулалтын нэмэлт санхүүхүүжилтэд дэмжлэг авахаар ЗГ-ын дэргэдэх Хөгжлийн банкнаас 60.0 ам.долларын зээл авахаар хүсэлтээ хүргүүлж тухайн үеийн холбогдох яамдуудаар судлагдаж ЗГ-ын хуралдаанд танилцуулагдах хэмжээнд хүртэл ажиллагаа хийгдэж байсан юм. (ЗГХЭГ-ын 2015.05.08-ны ХЭГ/960 тоот; ЭМСайдын 2015.04.03-ны 1б/1305 тоот; 2015.09.23-ны 1а/3774 тоот гэх мэт баримтуудыг хавсаргав.)
 
Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 13.1.1-д заасан “Олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээний төв байгуулж, эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар гадаадад гарах мөнгөний урсгалыг бууруулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд нас баралтын хоёрдогч шалтгаан болж өвчлөгчдийн 70 хувь нь цаг алдан оношлогдож тэдний 60-70 хувь нь оношлогдсон жилдээ нас барж өвчлөл улам залуужиж байгаа энэ гамшигтай амжилттай тэмцэхэд “Ачлал трейд” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төсөл ач холбогдолтой гэдгийг ЗГ-ын холбогдох салбарын яамнаас дэмжиж байгаагаа илэрхийлсэн байдаг.
 
Мөн Засгийн газрын дэргэдэх “Монгол Улсын Хөгжлийн банкны тухайн хууль”-ийн 10.1-д заасан зээл олгох шаардлагуудыг хангасан “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төслийнхээ хөрөнгө оруулалтын нэмэлт санхүүжилтэд 15.0 сая ам.долларын арилжааны зээл авах хүсэлтийг 2017 оны 5-р сард хүргүүлсэн байдаг.
 
“Ачлал трейд” ХХК-наас хүргүүлсэн дээрх хүсэлтийг МУлсын Хөгжлийн банк 2017 оны 5-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд судлаж 15.0 сая ам.долларын зээл олгох гэрээг 2017 оны 10-р сард байгуулж 2017 оны 11-р сараас эхлэн зээлийн санхүүжилтийг төслийн хэрэгжилтийн гүйцэтгэлийн явцыг хянаж дараах байдлаар цувруулан сүүлчийн санхүүжилтийг 2019 оны 9-р сард олгосон байдаг. Өөрөөр хэлбэл “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төслийнхээ нэмэлт санхүүжилтэд Хөгжлийн банкнаас 15.0 сая ам.долларын зээлийг 5-н жилийн хугацаатай авсан боловч 2018 он; 2019 онуудад төслийн хэрэгжүүлэлт амжилттай явж байгаад 2020 он; 2021 онд “Ковид-19” цар тахлын улмаас төслийн хүрээнд хийгдэх БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ын явц ЗОГССОН учраас зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 3-р сараас эрсдэл үүссэн юм. (2018 он, 2019 онуудад Хөгжлийн банк руу зээлийн хүүний зардлыг графикын дагуу цаг хугацаанд нь 2.4 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 6.9 тэрбум төгрөг төлсөн байдаг.)
Хөгжлийн банкнаас “Ачлал трейд” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “300 ортой эмнэлгийн цогцолбор байгуулах” төслийн хөрөнгө оруулалтын нэмэлт санхүүжилтэд 15.0 сая ам.долларын зээл олгоход тухайн үед УИХ-ын гишүүний эрх мэдэл нөлөөлөөгүй гэдэг нь Хөгжлийн банкнаас зээл олгосон нөхцөл, үйл ажиллагааны дараалалаар нотлогдож байгаа.
 
Үүнд:
1-рт: Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дэх заалтыг хангасан гэж;
2-рт: Хөгжлийн банкны тухай хуулийн 10.2 дах заалтыг үндэслэж;
3-рт: Барьцаанд компаний Үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас 3 дахин бага үнэлэн барьцаалж;
4-рт: Хувийн арилжааны банкнаас өмнө нь авсан ам.долларын Зээлийн хүү жилийн 9% хувьтай байсан боловч Хөгжлийн банкнаас 10.8%-тай олгосон.
5-рт: Зээлийн санхүүжилтыг олгохдоо төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь очиж ЗОРИУЛАЛТЫН дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг хянан үзэж 2017.10.13; 2017.11.14; 2018.01.19; 2018.06.21; 2018.09.04; 2019.07.25; 2019.09.07 гээд 2017 оны сүүлчээс 2018; 2019 оны 10-р сар хүртэл цувруулан 7-н удаагийн гүйлгээгээр “Ачлал трейд” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг.
 
“Ачлал трейд” ХХК-наас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол улсынхаа ЭМСалбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаар дэлхийн өндөр хөгжилтэй улс Японы орчин үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголдоо нутагшуулахын тулд Японы стандартаар “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төслийнхээ эхний хэсэг “Эмчилгээ оношлогооны төв” 120 ортой эмнэлгийн барилгаа 2010-2018 онд барьж дуусгаж 2019 оны эхээр ашиглалтад оруулж, Улсын хавдрын эмнэлгийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, хавдрын өвчиндөө шаналсан иргэдэд ЭМэндийн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүлээгдэлгүй хүргэхээр 2017 оны сүүлчээр МУлсын ЗГ-аас “Ачлалтрейд” ХХК руу ирүүлсэн саналын дагуу нөхцөлийг 2019 онд бүрдүүлсэн боловч ХСҮТөв эмнэлгийн удирдлагын эцсийн зорилго нь хувийн хэвшилийн хэрэгжүүлж байгаа төслийг өрсөлдөгчөө гэж үзэж ГАЦААХ зорилготой байсаны улмаас ашиглалтад орсон эмнэлгийн барилга дотроо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах хугацаа 2019; 2020; 2021 он гээд 3-н жил алдагдагдсан нь төслийн хэрэгжүүлэлтийн хугацаа хойшлох эрсдэл үүссэн нэг том шалтгаан болсон байдаг. (Энэ бүхнийг холбогдох байгууллагаар дүгнэлт гэрчилгээг 2021 оны 3-р сард гаргасан нотлох баримтыг хавсаргав).
Ингээд хамтран ажиллах ЭМэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын болон дотоодын ААНэгжүүд рүү 2020 оны сүүлчээс мэдээллээ түгээж 2021 оны 3-р сард сонгон шалгаруулалтаа явуулж “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-тай хамтран ажиллах гэрээгээ 2021 оны 4-р сарын 02-нд байгуулсан.
“Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлаа амжилттай хийж дэлхийн хөгжингүй улс орны ЭМэндийн тусламж үйлчилгээний менежментийг Монголынхоо эрүүл мэндийн салбарт нутагшуулах “ДӨРӨВДҮГЭЭР ЭМНЭЛЭГ” 2022 оны 1-р сараас нээгдээд ажиллаж эхэлсэн нь:
 
1-рт: Монголын ЭМэндийн салбарын хөгжилд 200 гаруй эмч мэргэжилтэн залуучууд цалин хангамж өндөр, оношлогоо эмчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, тохилог орчинд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж эхлээд байгаа нь МУ-ын Хөгжлийн банкаас олгосон 15.0 сая ам.долларын зээлийн үр дүнгийн эхлэл болсон байгаа.
2-рт: “Ачлалтрейд” ХХК-наас “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төслөө 2010 онд санаалчлан хэрэгжүүлж байгаа энэ төсөлдөө одоогийн байдлаар нийт 44.0 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилт зарцуулаад байгаагийнхаа 34 хувь буюу 15.0 сая ам.долларыг нь үл хөдлөх хөрөнгүүдээ 3/1 үнэлгээгээр барьцаалан нэмэлт хөрөнгө оруулалтын санхүүжилтын зээлийг Хөгжлийн банкнаас авч зориулалтын дагуу бүтээн байгуулалт даа зарцуулсан байгаа.
3-рт: “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төслийн I; II корпус нийт 35.658 мкв талбай бүхий цогцолбор болж Монголынхоо Эрүүл мэндийн салбарт орчин үеийн Японы стандарттай тохилог орчинд 600 гаруй эмч, мэргэжилтэн залуучууд дэлхийн хөгжингүй улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний менежментийг Монголдоо нутагшуулж, ард иргэддээ үйлчлэн, гадаад руу оношлогоо, эмчилгээ хийлгэхээр явж буй иргэдээ эх орондоо Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээг чирэгдэлгүй хүлээгдэлгүй авч, гадагшаа гарах валютын урсгалыг бууруулан, Эрүүл мэндийн салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх бүтээн байгуулалтын төсөл юм…
 
“Мон Лаа” ХХК Хөгжлийн банкнаас 2014 онд зээл авах үед МАН-ын Бага хурлын гишүүн М.Билэгт би тухайн үед “Мон лаа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш бөгөөд “Мон Лаа” ХХК-иас авлагатай байсан тухай тайлбар:
1-рт: “МОНЛАА” ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас зээл авах тухайн үед Билэгт би “Монлаа” ХХК-ний хувьцаа эзэмшигч байгаагүй.
2-рт: Билэгт би “Монлаа” ХХК-нд 2012 оны 8-р сард 8-н сарын хугацаатай мөнгө зээлсэн байсан боловч “Монлаа” ХХК-ний бизнес доголдолд орсоны улмаас зээлсэн мөнгөө хугацаандаа төлөгдөж чадаагүй тул 2015 оны 5-р сард авлага зээлийнхээ БАРЬЦААНД “Монлаа” ХХК-ийн хувьцааны 50%-ийг эзэмшигч болсон.
3-рт “Монлаа” ХХК-ний хувьцааны 50%-ийг авлагынхаа барьцаанд эзэмшиж байгаа гэдгээ 2019.09.19-ны өдөр Монгол Улсын Үндэсний АРБИТРЫН (шүүхээр) ШИЙДВЭРЭЭР БАТАЛГААЖУУЛСАН байдаг юм.
Тиймээс Хөгжлийн банкнаас 2014 онд “Монлаа” ХХК зээл авахад миний хамаарал байхгүй бөгөөд ОДОО ч “Монлаа” ХХК-тай холбоотой аливаа асуудалд зөвхөн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч М.Энхсайхан гүйцэтгэх захирал дангаар оролцож бие даан шийдвэр гаргах эрхтэй болохыг 2019.09.19-ны өдөр Монгол Улсын Үндэсний АРБИТРЫН (шүүхээр) ШИЙДВЭРИЙН 12-р хэсэгт зааж БАТАЛГААЖУУЛСАН байдаг юм.
 
Жич: “Монлаа” ХХК-наас АВАХ авлагынхаа ШААРДАХ ЭРХИЙГ 2016-2020 онд түр өөр иргэний нэр дээр шилжүүлсэн байгаад 2020 оны 7-р сард Билэгт би АВЛАГЫН ШААРДАХ ЭРХЭЭ итгэмжлэлээр (наторатиар баталгаажуулан) өөрөө дээрээ авсан байгаа.( Монгол Улсын Үндэсний АРБИТРЫН 2019.09.19-ны өдрийн ШИЙДВЭР-ийг хавсаргав)
Жич: МАН-ын Бага хурлын гишүүн М.Билэгт би Хөгжлийн банкнаас зээл авсан “Ачлал трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд харин тус компани Хөгжлийн банкнаас зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэдгээ мэдэгдье.
Мөн Хөгжлийн банкнаас зээл авсан өөр ямар ч компанитай хамааралгүй бөгөөд улс төрийн нөлөөлөл бүхий байдлаар ашиглаагүй гэдгийг мэдэгдье.
МАН-ын Бага хурлын гишүүн:​​​ М.БИЛЭГТ