Говь-Алтай  аймгийн засаг дарга О.Амгаланбаатар сумдын засаг дарга нартай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Говь-Алтай  аймгийн засаг дарга О.Амгаланбаатар сумдын засаг дарга нартай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хоёрдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд оролцож, Засгийн газрын чиг үүргийг Говь-Алтай аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажууллаа хэмээн ЗДТГ-аас мэдээлэв. Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдгээр хөтөлбөрүүдийн тэргүүлэх дөрвөн чиглэл болох "Боловсролын чанарыг сайжруулах", "Газар тариалан, жимс жимсгэнэ", "Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил", "Аялал жуулчлалыг хөгжүүлэх" төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, биелэлтийг дүгнэх ажээ. 

Арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар сумдын Засаг дарга нарт хандан хэлсэн үгэндээ:

-"2022 оны ажлын биелэлтийг иргэдийн эрүүл мэнд, боловсролын чанарт онцгойлон анхаарсан байдлаар нь дүгнэнэ. Төсвийн мөнгийг хаалга, хөшөө босгохоос илүүтэй иргэд, орон нутагтаа нэн тэргүүнд шаардлагатай зүйлд зарцуулаарай хэмээгээд, сумдын Засаг дарга нар маань архи, авилгын асуудлаас ангид байж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаад талархаж буйгаа илэрхийлье" гэв.