“Монгол хүн” хүмүүжлийн аяны “Эцэг эхийн анхдугаар зөвлөгөөн” боллоо

“Монгол хүн” хүмүүжлийн аяны “Эцэг эхийн анхдугаар зөвлөгөөн” боллоо

 НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо , боловсролын яам, нийслэлийн боловсролын газар, Чингэлтэй дүүрэг хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд эцэг эхийн анхдугаар зөвлөгөөний зохион байгууллаа. Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хүүхдийн хүмүүжил нэгт тавигдаж, ирээдүйн монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөр юм.Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Аз жаргалтай хотыг бий болгох том зорилго бий. Энэ зорилгын нэг хэсэг нь хүн болох багаасаа хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт Монгол хүн хүмүүжлийн хөтөлбөрийг тусгажээ. Энэ хөтөлбөрийн дагуу багш, эцэг эхчүүд, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн хүмүүжлийг зөв чиглүүлэх, ирээдүйн аз жаргалтай хотын зөв иргэн болгох зорилготой юмаа. Даяаршлыг дагаад хүүхдийн мэдээлэл олж авах эх үүсвэрүүд нэмэгдэж байна. Богино хугацаанд мэдээлэл олж авах боломж нээгдсэн ч бараан сөрөг мэдээллүүдийн дунд төөрөх нь мөн хурдан болжээ. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 

Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болдог. Тийм учраас багаас нь зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал боловсролын системийн тулгамдсан асуудал болоод байна. Эцэг эхчүүд сургууль, багш нар даатгаад орхидог тогтолцоог халж хамтран ажиллаж, хүүхэддээ цаг гаргах ёстойг энэ хөтөлбөр ойлгуулах ёстой. Монгол хүн хүмүүжлийн аян 4 жилийн хугацаанд хэрэгжинэ. Зөв төлөвшил, зөв мэдлэг, зөв амьдралын хэв маягийг хүүхдүүдэд суулгах нь аяны үнэт зүйл юм.