АН-ыг 4 жил удирдах эхний шалгуур 250 сая төгрөг.

АН-ыг 4 жил удирдах эхний шалгуур 250 сая төгрөг.

Ардчилсан намын даргын сунгааны босго 250,000 сая төгрөг. Энэ мөнгө хатуухан сонсогдож байгаа тухай тус намынхан ам уралдан ярьж эхлэв. Үүний эхлэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан гарган тавив. Түүний хувьд 250 сая төгрөгөөр намын даргын сунгааны босго эхэлчихлээ. 500 сая төгрөг ч хүрч мэдэхээр байна гэдгийг цохон тэмдэглэжээ. Харин үүнийг нь сонссон олон хүн эгдүүцэж бас дургүйцэж байх шиг.

 Ардчилсан намын сонгууль улс орон даяар болно. Мэдээж сонгуулийн  зардал гарч намдаа татвар төлөх тохиолдол болно. Энэ тухайн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр зорилгыг гишүүддээ танилцуулахад зориулагдах зардал болох юм.  Ер нь бол өнгө, мөнгөөр уралдуулж, намын даргаа тодруулахаас илүүтэй, намын шинэчлэлийг хэрхэн явуулах, улс орны нийгэм эдийн засгийг бэрхшээлээс хэрхэн гаргах вэ гэдэг мөрийн хөтөлбөрийг уралдуулах ёстой юм. Энэ нь  шударга сонгууль болох юм. Үүнийг ч ардчилсан намын гишүүн Гаваагийн Батхүү, Гантөмөр, Чимэддорж гэхчилэн улстөрчид хэлж, байр сууриа илэрхийлжээ.

 Их хурлын гишүүн асан Батхүүгийн хувьд албан ёсны твиттер хуудсаараа "АНын даргад нэр дэвшие гэвэл 250 сая төгрөг намд төлөөд дээр нь гарах зардлыг нэмж гарга гэнэ. Ийм өндөр татвар авч болохгүй ээ гэж. Харин АН-ын гишүүн Гантөмөрийн тухайд " Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ" гэсэн байна.

 

Ийнхүү ардчилсан намын даргын өрсөлдөөний эхлэлийг 250 сая төгрөг гэж тогтоож байгаа эрхэм бол тус намын хариуцлага хүлээхээр болсон намын дарга З.Энхболд. Түүний хувьд үхсэн ч үхэр буугаа гэгчээр л эцсийн мөч хүртэл энэ намын эрх мэдлийг өвлүүлэх сонирхол байгаа нь нууц биш. Энэ утгаараа тус намын даргын сунгааны зардлыг тогтоосон хэмжээг С.Эрдэнэ гэдэг хүнд зориулагдсан шийдвэр гэж зарим намынх нь нөхөд харж, бас хардаж эхэлжээ.

Ардчилсан нам гудамжинд гарчихсан. Тэд ирэх 4 жил ажил хийхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Өнгөрсөн 4 жил шиг тэдэнд мөнгө өгч, байдаг бүхнээ сарвайх бизнес эрхлэгч, эрх мэдэлтэн байхгүй. Иймээс л ёстой нэг бор зүрхээрээ тэмцлийг өрнүүлэх болж байна. Үүнийг хийж чадах, санхүүгийн боломжтой хүн л тус намыг удирдах нь зөв гэдэг дээр зарим нэг нь нэгдэж чадсан бололтой. Энэ утгаараа намынхаа даргын сунгааг мөнгөөр зодож, зодолдуулж явуулахаар шийдсэн бололтой юм аа.