Эдийн засгийн нөхцөл байдал 178 хүнийг  амиа хорлох оролдлого хийхэд хүргэсэн гэнэ

Эдийн засгийн нөхцөл байдал 178 хүнийг амиа хорлох оролдлого хийхэд хүргэсэн гэнэ

 Нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн амиа хорлолт огцом өссөн дүн бий. Өнгөрсөн онд амиа хорлогчийн тоо 62-оор нэмэгдсэн. Он гарснаас хойших нөхцөл байдал үүнээс дээрдэхээргүй байна. 2015 онд 144 хүн амиа хорлох оролдлого хийж байв. Харин 2016 онд энэ тоо 206 болж 43,1 хувиар өссөн. Энэ он гарснаас хойш 178 хүн амиа хорлох оролдлого хийж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32,8 хувиар нэмэгджээ. Жилээс жилд өсч байгаа энэ үзүүлэлт нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотой гэж сэтгэл судлаачид хэлж байна. Нийт амиа хорлолтын 60 гаруй хувийг 35-аас дээш насныхан эзэлж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бататгаж байгаа гэж албаныхан тайлбарлав. Хамгийн сүүлийн жишээ Завхан аймгийн Идэр суманд нэг хүн ажлаасаа халагдсан шалтгаанаа хүлээн зөвшөөрөхгүй, нийгмийн буруу бусармаг үйлдлийг эсэргүүцэж амиа егүүтгэсэн. Тэгвэл амиа хорлох оролдлогуудын 22 хувь нь 15-17 насныхан, 12 хувь нь 17-18 насны хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл 70 орчим хүүхэд амиа хорлох эрсдэлтэй алхам хийсэн гэсэн үг.Өсвөр насны хүүхдүүдээ хаана юу хийж явна вэ гэдгийг эцэг эхчүүд анхааралдаа авах цаг болсон гэдгийг дээрх тоо харуулж байгаа. Хүүхэд сэтгэл зүйн асуудалд орохоороо эхний ээлжинд гэр бүлээсээ хөндийрдөг, дараа нь найз нөхдөөсөө хөндийрч эхэлдэг. Энэ тохиолдол хамгийн эрсдэлтэй болдог. Монголчуудын хувьд сэтгэл судлаачидтай харилцаж сураагүй учраас жилд 40 орчим хувиар амиа хорлолт нэмэгдэж байгааг мэргэжлийнхэн сануулж байна.

Ийнхүү амиа хорлолт өсч байгаад хууль хяналтын байгууллагынхан анхаарлаа хандуулан ажиллаж эхэлжээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Э.Баярбасягалан дараах тайлбарыг өглөө.

Нийт амиа хорлолтын 60 гаруй хувийг 35-аас дээш насныхан эзэлж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэдгийг бататгаж байна. Хамгийн сүүлийн жишээ Завхан аймгийн Идэр суманд нэг хүн ажлаасаа халагдаж амиа егүүтгэсэн. Тэгвэл амиа хорлох оролдлогуудын 22 хувь нь 15-17 насныхан, 12 хувь нь 17-18 насны хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл 70 орчим хүүхэд амиа хорлох эрсдэлтэй алхам хийсэн гэсэн үг.