Төв аймгийн Заамар сумын иргэдийн төлөөлөл Засгийн газраас энэ онд хэрэгжүүлэхээр баталсан "Алт-2” хөтөлбөрийг цуцлахыг шаардлаа. Засгийн газрын шийдвэрээр 1992 оноос хэрэгжиж эхэлсэн "Алт-1” хөтөлбөрийн хүрээнд Заамар суманд 50 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулсан. 25 жилийн хугацаанд 60 орчим тонн алт олборлож авсан байдаг. Гэтэл нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг тус нутгийн иргэд өгүүлж байна. Тиймээс "Алт-2” хөтөлбөрийг Төв аймгийн Заамар сумын хамгийн үржил шимтэй хөрстэй Төмстэй багийн нутагт хэрэгжүүлэх гэж байгааг эсэргүүцэж байгаа гэдгээ Тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга болон Заамар сумын малчин нар дараах тайлбарыг өглөө. .
Үүнээс гадна Заамар сумын нутагт 80 төрлийн эмийн ургамал ургаж, бугын сүрэг бэлчдэг байсан нь аль хэдийн түүх болон үлдсэн.Алт -1 хөтөлбөрийн балаг дуусаж амжаагүй байтал "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Засгийн газрын 2017 оны 37 дугаар тогтоолорооЗаамар сумын нутаг дэвсгэрт 21 мянган га талбайд ашигт малтмалын эрэл, хайгуул хийх зөвшөөрөл олгосонд иргэд ихэд бухимдаж байгаа аж.
Тэд эл асуудлаар Төв аймгаас УИХ-д сонгогдсон М.Энхболд, А.Сүхбат нар шаардлага хүргүүлж, 37 дугаар тогтоолыг цуцлуулахыг хүсч буйгаа мэдэгдлээ. Мөн нутгийн удирдлагууд ч уул уурхайн лиценз олгохыг эсэргүүцсэн шийдвэр гаргасан байна. Тэдний энэхүү санал хүсэлтийг хүлээж авахыг шаардсан албан бичгийг эрх баригчдад хүргүүлэхээр болжээ.