Гэр хорооллын 20,000 өрх халаалтаа  цахилгаанаар шийдэх боломжтой боллоо

Гэр хорооллын 20,000 өрх халаалтаа цахилгаанаар шийдэх боломжтой боллоо

Нийслэлийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Уг хурлаар гэр хорооллын орчинг сайжруулах, үйлдвэржилтийн бүсийг тогтоохтой холбоотой хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал ирэх өвөл 20 мянган өрх халаалтаа цахилгаанаар шийдвэрлэнэ.  Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2017 оны 1 сараас эхлэн гэр хорооллын бүсийг шинэчлэн тогтоосон билээ. Энэ хүрээнд 2017-2018 оны өвөл 20 мянган өрхийг халаалтаа цахилгаанаар шийдэх боломжийг Засгийн газраас бүрдүүлэх юм. Уг ажлын хүрээнд цахилгаан хуваарилах байгууламж шинээр барих. 12 шугамын ачааллыг хөнгөлөх, 9 шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх юм байна. Мөн 123 дэд өртөө байгуулна. 77 дэд өртөөний хүчин чадлыг томсгохоор болжээ. Гэтэл үүнийг шийдэх хамгийн чухал асуудал нь газар чөлөөлөлт. Үүнийг НИТХ-ын тэргүүлэгчид шийдлээ.  Ингэснээр 2017-2018 оны өвөл 20 мянган яндангаас утаа гарахгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлж байна.  Нэг дэд станцыг барих, өргөтгөхөд 9 метр кавдрат газар шаардлагатай юм байна. Үүнийг НИТХ-ээс шийдвэрлэж, газар чөлөөлөлтийн зардлыг Улаанбаатар хотоос гаргах юм. Харин эрчим хүчний яамнаас хөрөнгө гаргаж дэд станцыг шинээр барих, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, шугам сүлжээг сайжруулах ажлыг хийнэ. 2017 оны 10 сар гэхэд энэ бүх ажил хийгдсэн байна. Үүний дараа 20 мянган өрх 100% халаалтаа цахилгаанаар шийдэхэд хүндрэл гарахгүй гэж НИТХ-аас үзжээ. 2017-2018 оны өвлийн улиралд гэр хорооллын эрчим хүчний хэрэглээг шөнийг цагт 0% болгон хөнгөлөх юм.

Үүний зэрэгцээ НИТХ-ын тэргүүлэгчид Эмээлт дэхь хөнгөн үйлдвэрлэлийн хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг баталсан байна. УГ төлөвлөгөөний дагуу эмээлт орчимд хөнгөн үйлдвэрлэлийн парк байгуулах. Мөн Аргалант-Эмээлт хотын техник, эдийн засгийн үндэслэлийг баталсан байна. Энэ хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын баруун зүгт үйлдвэрлэлийн томоохон цогцолбор бий болно. Үүний зэрэгцээ хүй 7 худгийг түшиглэсэн аялал жуулчалын орчин бүрэлдэн тогтоно гэж НИТХ-ын тэргүүлэгчид үзжээ.

Хурлын шийдвэрийн талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр дараах тайлбарыг өгчээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний дагуу уг ажлыг хийсэн байна. Энэ хүрээнд хийж эхэлсэн нэг чухал ажил нь Улаанбаатар хотын хөрс хамгааллын асуудал. Нийслэл хотын хөрсний 90 орчим хувь нь ямар нэгэн байдлаар бохирдсон. 220 орчим мянган гэр хорооллын айл өрхийн ил бие засах газар. Мөн үйлдвэрлэлийн хог хаягдал зэргээс үүдэн хөрс ихээр бохирдож, хүний эрүүл мэндэд асар их хохирол учруулах болсон билээ. Иймээс энэхүү бохирдлыг арилгах, дахин хөрс бохирдохоос урьдчилан сэргийлэхийн тулд жил бүрийн 4 сарын 27-ны өдрийг Улаанбаатар хотын хөрсийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.