Улаанбаатар хотод борцны хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна. Үүн дотроос Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг, тавдугаар хэсэгт байрладаг борц үйлдвэрийг хаажээ. “Бага-Асгат” ХХК-ийн борцны үйлдвэрт Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус компани зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрчээ. Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус тус зөрчиж байсан тул улсын байцаагчийн актаар борц үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргасан байна.
Энэхүү шалгалтаар борцыг уламжлалт аргаар бэлтгэхгүйгээр эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд эрсдэлтэй технологи ашиглан хийж байсан байна.