Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан НЗДТГ-аас захирамж гаргалаа. Өчигдөр буюу БСШУСЯ-ны сайдын 101 дүгээр тушаалын дагуу гарсан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцлаа. Ингээд бид өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэж ажлаас нь чөлөөллөө” гэсэн мэдээллийг өглөө.
29-р сургуулийн сурагчид жагсаал зохион байгуулсан. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 29-р сургуулийн сурагчид сургалтын тогтолцоо муу. Мөн бэлгийн дарамтанд өртдөг гэсэн мэдэгдлийг хийж байсан билээ. Гэтэл 29-р сургуулийн захирал Б.Батсайхан нь Ийгэл телевизийн нэвтрүүлэгт орохдоо “сурагчид бэлэг өгснийг бэлгийн дарамт гэж ойлгоод байна” гэх тайлбар өгсөн нь олон үзэгчийн ундуйцлыг төрүүлсэн юм. Тэрээр 29-р сургуулийн захирлаар 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилласан юм байна
Энэ бүхний дараа ийнхүү Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж 29-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө. Сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх нэг хэрэг. Одоо тус сургууль дээр үүсээд байгаа бугшсан идээ, бээрийг нэг мөр арилгах. Мөн сургуулийн сургалтын агуулагад шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болж байна.