Б.Нарантуяа Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан болов

Б.Нарантуяа Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан болов

 
Катарын нийслэл Доха хотод болсон снукер бильярдын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдөхөд Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр энэ төрөлд тивийн тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болсон.
 
Түүний энэхүү бахдам амжилтыг өндөөр үнэлж, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Б.Нарантуяа нь 2006 оноос эхлэн бильярдын спортоор хичээллэж, снукер бильярдын УАШТ-д 10, пүүл бильярдын УАШТ-д есөн удаа түрүүлсэн юм байна.