С.Эрдэнэ намаасаа Ерөнхийлөгчид Б.Жаргалсайханыг дэмжих төлөвлөгөөтэй юу?

С.Эрдэнэ намаасаа Ерөнхийлөгчид Б.Жаргалсайханыг дэмжих төлөвлөгөөтэй юу?

АН-ынхан хэн нь их хурлаасаа сонгогдож гарч ирэх вэ? гэдэг дээр дотроо жинхэнэ хөлөө жийлцээд эхэлчихжээ. Үндэсний бодлогын хороонд сонгогдсон 388 төлөөлөгчийн олонхи нь Шонхор фракцаас сонгогдсон. Сүүлд 20 орчим хүнийг ямар нэгэн байдлаар нэмэгдүүлснээр тус фракц Үндэсний бодлогын хороондоо нөлөөгөө тогтоогоод амжсан байна. Иймээс л тэд хэнийг дэмжинэ тэр нь намынхаа их хурлаас сонгогдохоор болжээ.  Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Л.Болд Б.Батбаяр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм. АН-ын дарга С.Эрдэнэ эдгээр эрхмүүдтэй тусгайлан уулзалт хийсэн. Энэ уулзалтаар тохирсон асуудал нь бүх нэр дэвшигчийг намынхаа их хуралд оруулж санал хураалгах. Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлэхгүй гэсэн яриа.

Ардчилсан намын их хуралд хэн төлөөлөгчөөр ирэх вэ? Анхан шатны намын үүрийн дарга, мөн төлөөний хүмүүс ирнэ. Ийм нөхцөлд мөн л намынхаа шат шатны байгууллагад нөлөөгөө тогтоож чадсан Шонхор фракцийн төлөөлөл ирэх нь гарцаагүй. Тийм нөхцөлд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Эрдэнэ гэдэг хүний хүслээр шийдэгдэнэ гэсэн үг. Тэр нөхцөлд жагсаалтыг З.Энхболд тэргүүлнэ. Гэхдээ З.Энхболд 2020 он хүртэл улс төрөөс холдоно гэж мэдэгдсэн. Энэхүү амандаа хүрэх эсэхээс бүх зүйл шалтгаална. Хэрэв тэр үнэхээр дэвшихгүй бол дараагийн боломж өвөртлөх хүн нь Р.Амаржаргал, Х.Баттулга нар. Тэдний хэнийг ч С.Эрдэнэ дэмжиж мэднэ. Гагцхүү намынхаа даргатай ямар тохиролцоог яаж хийхээс бүх зүйл шалтгаална. Ардчилсан намын одоогийн удирдлагын барьж байгаа нэг бодлого нь жижиг тойргоос сонгогдоогүй хүнд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй гэх яриа. Ийм нөхцөлд Х.Баттулга жийгдэх нь гарцаагүй. Тэгсэн нөхцөлд Р.Амаржаргал гараад ирж мэднэ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь С.Эрдэнэ намын дарга болохоосоо өмнө Б.Жаргалсайханг дэмжээд байгаа. Саяхан л гэхэд Хан-Уул дүүргээс сонгогдсон ҮБХ-ны гишүүнийг хасч оронд нь БНН-ын дарга Б.Жаргалсайханг зүтгүүлсэн. Энэ бүхнээс харуул С.Эрдэнэ нүдээ аниад Б.Жаргалсайханг дэмжээд суучихаж мэднэ.