Төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, тэдэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй төрийн байгууллага болох Хууль зүйн туслалцааны төв нь үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонинтой хамтран ажиллах гэрээ өнөөдөр байгууллаа.
Гэрээг Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, “Монголын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч С.Гантогоо нар үзэглэв. Уг гэрээг байгуулснаар Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдэд үзүүлдэг хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээний талаарх мэдээлэл болон улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээ, судалгаа, үйл ажиллагааны талаарх үнэн бодит мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх боломжтой болох юм.
Мөн иргэдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг иргэдэд цаг тухайд нь хүргэх нэгэн шинэ гарц нээгдэж байна.