Улсын Ерөнхий Прокурорын Газраас МҮБХ-нд "Допингийн 38 бөхийн зөрчил" гэх хэргийг хаажээ
Хэргийг хянахад “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинижлгээ хийх журам ”-д заасны дагуу тухайн тамирчнаас шээсний дээжийг авч, дахин давтагдашгүй кодыг тамирчин нэг бүрт олгож, дээжийг БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид олон улсын баталгаат шуудангаар илгээж, шинжилгээний хариуг хүлээн авсан байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тамирчин сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд Монголын Допингийн Эсрэг төв дүгнэлт гаргаж, Салбар хороонд хүргүүлэх, улмаар Салбар хороо тухайн тамирчинд мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах чиг үүрэгтэй ажиллаж иржээ.
Сэргээшийн шинжлгээ авах ажлын хэсэг, Допингийн эсрэг Үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд бөхчүүдийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, хахууль авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж прокуророос дүгнэн, хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье.
Энэ нь тус Прокурорын газрын эцсийн шийдвэр болно.