Хандгайтын аманд хориглосон газарт байшин барьж эхэлсэн иргэнийг торгожээ

Хандгайтын аманд хориглосон газарт байшин барьж эхэлсэн иргэнийг торгожээ

 
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд энэ сарын сарын 11-ний өдөр ой, усны сан бүхий газар байшин барьж эхэлсэн зөрчлийг илрүүлжээ.
Тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн албатай хамтран зөрчлийг шалгасан. Тухайн зөрчлийг Экологийн цагдаагийн албанаас Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны байцаагчид шилжүүлэн, холбогдогч иргэн Э-д торгууль, нөхөн төлбөр ногдуулж, зөрчлийг арилгуулсан байна.