Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн цагаасаа эхлэн улс төрд хүчтэй тоглогчийн дүрээр оролцож чадахгүй байгаа билээ. Харин түүний хувьд МАХН-ын дарга гэсэн статустайгаар улс төрийн тоглогч болон суугаа. Хэдийгээр ил тэргүүн шугамд улс төрөөр оролдож чадахгүй байгаа ч далд, хамгаалагч талын байрлалд хүчтэй тоглогч хэвээр байгаа юм.
Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж зүтгэсэн. Гэвч амжилтад хүрч чадаагүй билээ. Учир нь Авлигатай тэмцэх газраас түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэдэг тайлбарыг өгсөн. м
Шүүхээс ч Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хараахан дуусаагүй гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй гэдгээ ил далд илэрхийлэх болсон. Үүнийг илтгэх нэгэн баримт нь Н.Энхбаярын өмгөөлөгч н.Дуламжавын хувьд Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан явдал юм. МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дууссан эсэхийг лавлан түүний өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна. Шүүхээс энэ талаарх лавлагааг хараахан гаргаж өгөөгүй. Судалж байна гэсэн хариуг өнөөдөр мэдээллэсэн юм.