“Худалдагч охин" кино "New York Asian Film Festival 2022"-д шалгарчээ

“Худалдагч охин" кино "New York Asian Film Festival 2022"-д шалгарчээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" кино "New York Asian Film Festival 2022"-д албан ёсоор шалгарсан байна. Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой юм. Наадам долоодугаар сарын 15-28-ны хооронд Линкольн төвд зохион байгуулагдах ба энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгна .

“Худалдагч охин” уран сайхны кино нь Осакагийн Азийн кино фестивалд шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг 2022 оны гуравдугаар сард эх орондоо авчирсан юм. Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.