Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа шаардлага хүргүүлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа шаардлага хүргүүлэв

 

 

Тэрбээр "Улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Монголд үүсээд буй улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоритор тогтолцоотой холбоотой гэж үзэж байгаа.  Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал.

Сүүлийн 6 жил нэг нам хэт олонх болсноор төрийн хяналт суларч, хуулийн хэрэгжилт хангалтгүй болсон.  Сонгуулийн холимог тогтолцооны хэлбэрийг захиалгаар устгасан Үндсэн хуулийн цэцийн 2016 оны дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын 38 дугаар тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй байна. Дээрх тогтоолыг хүчингүй болгох төслийг боловсруулж, ЗГ-аас санал авахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна" гэв.