Дархан-Уул аймаг: 133 насанд хүрэгчид иргэд, 1099 хүүхэд үзлэг, шинжилгээ оношилгоонд хамрагдаад байна
Монгол Улсын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо"-нд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 104.969 хүн ам харагдах юм. Үүнээс насанд хүрсэн буюу 18 дээш 4 насны бүлгийн /18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш / 67307 иргэд, 0-5, 6-17 насны 2 бүлгийн 37662 хүүхэд байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт насанд хүрсэн /18-аас дээш нас/ 133 насанд хүрэгчид иргэд, 1099 хүүхэд /0-17нас/ үзлэг, шинжилгээ оношилгоонд хамрагдаад байна.
“Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо"-ны зохион байгуулалтын үйл ажиллагааны хүрээнд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд болох Нэгдсэн эмнэлгийн "Эрүүл мэндийн дэмжих төв", Хувийн хэвшлийн Буянтай, Цээнэ, Саран элит, Нүүдэлчин гэсэн 4 эмнэлэгт 4 насны бүлгээр /18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш / иргэдийг харин Өрхийн 5, сумын 3 эрүүл мэндийн төвд 0-5, 6-17 гэсэн 2 насны багцаар үзлэг оношилгоонд хамруулж байна.