Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нь жиргээнд маш идэвхтэй нэгэн. Түүний хувьд дэд сайдын суудлыг эзлэх боломжийг жиргээ олгосон ч гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Учир нь 2012-2016 оны хооронд эрх баригч АН-ыг хамгийн их шүүмжилж, төрийн байгууллагын дансны гүйлгээг шалгаж явсан нэгэн. Энэ ч утгаараа шилэн Цогоо гэх нэрийг олоод байсан юм. Харин түүний хувьд дэд сайдын суудалд суусан цагаасаа эхлэн амаа үдүүлсэн мэт анир чимээ нь бүдгэрэх болсон билээ.
Өнөөдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн талаарх яриа хүчтэй гарч эхэллээ. Ардчилсан намаас л гэхэд 6 нэр дэвшигч нам дотроо өрсөлдөхөөр болоод байна. Гэтэл ийм эгзэгтэй үед Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн хувьд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид горилогч Н.Алтанхуягийг талаар жиргэж олныг алмайруулав.
Улс төр бужигнаж хэн хэн нь нэгнээ намнаж эхэлж байхад намынхаа даргыг дэмждэггүй юм гэхэд дуугүй байх ёстой цаг үе гэсэн атаа жөтөө МАН-ын улс төрчдийн дунд хөвөрч байна. Энэ ч утгаараа шилэн Цогоогийн энэхүү жиргээнд эгдүүцэж намынхаа даргыг магтахгүйгээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчид хүчтэй өрсөлдөгч болох Н.Алтанхуягийг дэмжлээ гэсэн ундуйцалд автаж эхэлсэн бололтой.
Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нь үнэхээр намынхаа даргыг дэмжихгүй, сөрөг хүчний нэг эрхмийг дэмжээд эхлэв үү? эсвэл зүгээр л жиргэчихсэн юм болов уу?