Нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг шинжилгээнд 31-45 насныхан хамгийн бага хамрагдаж байна
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх эмнэлэг болон харьяалах хорооны мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.
Тэгвэл 2022 оны тавдугаар сарын 01-05-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16302 иргэн хамрагдсан байна. Үүнийг насны ангилалаар авч үзвэл:
• 0-17 насны хүүхэд-12809 буюу /78,5 хувь/
• 18-30 насны иргэд-1073 буюу /6,5 хувь/
• 31-45 насны иргэд-683 буюу /4,1 хувь/
• 46-60 насны иргэд-755 буюу /4,6 хувь/
• 61-ээс дээш насны иргэд-982 буюу /6 хувь/ хамрагдаад байна. Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3731 иргэн байгаагаас 3218 хүүхэд байна. Мөн /0-5 насны хүүхэд 1826, 6-17 насны хүүхэд 1392/ Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр хавдрын сэжигтэй 3 тохиолдол илэрсэн гэж НЭМГ-аас мэдэгдлээ.