Хятад иргэн осол гаргаж, орчуулагч Монгол эмэгтэй нас барж, 2 охин нь өнчирч үлдлээ

Хятад иргэн осол гаргаж, орчуулагч Монгол эмэгтэй нас барж, 2 охин нь өнчирч үлдлээ

Осол гаргасан машиныг жолоодож явсан хүн нь “Эйч Кэ би Интернэшнл холдинг” ХХК-ийн жирийн нэгэн ажилтан бус, удирдах албан тушаалтан буюу хувь нийлүүлэгч нь байсан аж. 

Хятад улсын иргэн тэрбээр тухайн ослыг гаргах үедээ тус компанид жолооч хийдэг ажилтныхаа хувийн машиныг зөвшөөрөлгүй авч явсан байна. Машин барьж явахдаа хурд хэтрүүлсэн байж болзошгүй байгаа бөгөөд ослын улмаас орчуулагч эмэгтэй газар дээрээ нас баржээ.Нас барсан Монгол эмэгтэй хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ээж байсан бөгөөд 14-хөн настай бяцхан охин нь харж харгалзах хүнгүй өнчрөн үлдсэн байна.