Хөвсгөлд осолдсон "Монголын топ донор" Д.Бум-Эрдэнийг нисдэг тэргээр үнэ төлбөргүй тээвэрлэлээ
Монголын топ донор Д. Бум-Эрдэнэ гэдэг залуу энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон билээ. 287 литр цусаа бэлэглэж, 800 гаруй хүний амь насыг аварсан Монголын топ донор Д. Бум-Эрдэнийн талаар эхнэр нь өөрийн цахим хуулсандаа "800 гаруй хүний амь аварсан Монголын анхны Топ донор миний хань Д.Бум-Эрдэнэ 2022.05.07 Хөвсгөл аймагт ажлаа хийж яваад автийн осолд орж Мөрөнгийн эмнэлэгт маш хүнд байдалтай амь нас нь цаг минутаар хэмжигдэж байгаа тул Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу автомашинаар явах боломжгүй яаралтай онгоцоор тээвэрлэх шаардлагатай тул зардлын мөнгө 20 сая төгрөг болж байгаа тул ард түмэн та бүхнээсээ сэтгэлийн хандив хүсэж байна хэмээсэн юм.
Олон нийтийн зүгээс 1,1 км замын нээлтэд онгоцоор оролцдог ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдад хандаж тусламж хүсэн сэтгэгдэл бичиж эхэлсэн байна.
Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтөний биеийн байдал хүнд, яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд агаараар тээвэрлэх шаардлага гарсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмч нар аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нарт хүсэлт хүргүүлсэн байна.
Аймгийн удирдлагууд хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, Улсын Онцгой комисст агаараар тээвэрлэх шуурхай багийг орон нутагт ирүүлэх захиалга өгч, өвчтөнийг Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр үнэ төлбөргүй яаралтай тээвэрлэлээ.