МХЕГ: Тариалах үрийн 55 хувийг лабораторийн шинжилгээнд хамруулаад байна

МХЕГ: Тариалах үрийн 55 хувийг лабораторийн шинжилгээнд хамруулаад байна

 
Манай улс энэ жил 340497,3 мянган га талбайд 22 сортын 54479,6 тн үрээр улаан буудай тариалахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар тариалах үрийн 55 хувь нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан байна.
УНХТГ болон ТЭДСАА–д нөөцөлсөн 12 сортын 15722.6 тн улаан буудайн үр 100% шинжилгээнд хамрагдсан.
Хаврын тариалалт эхэлж буй энэ үед тариаланчдад дараах зөвлөгөөг хүргүүлж байна.