ЕБС-ийн "Улсын шалгалт"-ын тов гарлаа

ЕБС-ийн "Улсын шалгалт"-ын тов гарлаа

Боловсролын үнэлгээний төвөөс ЕБС-ийн "Улсын шалгалт"-ыг 6 дугаар сарын 6-16-нд зохион байгуулахаар тов зарлалаа.

Улсын шалгалтын товыг БШУС-ын Сайдын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын 5.4 дүгээр заалт, БШУС-ын Сайдын 2022 оны А/38 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн II, III улирлын хичээл эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа”-нд үндэслэн тогтоожээ.

Улсын шалгалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас зохон байгуулаагүй бөгөөд явцын үнэлгээгээр нөхөн тооцож байсан юм.

Шалгалтад 5, 9, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-д суралцагчид хамрагдана. Хичээлийн жил дууссаны дараах долоо хоногт шалгалтууд үргэлжлэх юм.