ЗТХЯ: 9,5 мянган тонн нүүрс БНХАУ-ын талд хүлээлгэн өглөө

ЗТХЯ: 9,5 мянган тонн нүүрс БНХАУ-ын талд хүлээлгэн өглөө

Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойр чиглэлийн тээврийг зогсоосноор  нүүрсний экспорт зогсож, олон тэрбум төгрөгийн алданги хүлээж байгаа тухай мэдээлээд буй.

Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс гуравдугаар сарын 31-ээс хойш Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506,2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар ЗТХЯ-наас мэдээллээ.