Д.Сосорбарам: Оросуудын гар хөл, Халтмаагийн Баттулгын гар хөл болсон юмнууд ийм юм хийж байгаа
Өнөөдөр "Монголоо Беларусь болгохгүй" жагсаал болж байна Уг жагсаалыг Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн Ардчилсан намынхан санаачилж хийж байгаа юм. Энэ үеэр Босоо Хөх бүлгэмийн Х.Бээжин тэргүүтэй залуус ирж эсэргүүцсэн бөгөөд Ардчилсан хувьгалын анхдагч Д.Сосорбарам руу гурил цацлаа. Харин Д.Сосорбарам хариуд нь: Над руу гурил цацсан Оросыг дэмчигч нарт сайн сайхныг ерөөе! Оросуудын гар хөл, Халтмаагийн Баттулгын гар хөл болсон юмнууд ийм юм хийж байгаа" хэмээв.