Б.Жавхлан: Самурай бондын гуравны нэгийг Хөгжлийн банкаар төлүүлнэ

Б.Жавхлан: Самурай бондын гуравны нэгийг Хөгжлийн банкаар төлүүлнэ

"Хөгжлийн банк дээрх чанаргүй зээл өнгөрөгч нэгдүгээр сараас хойш 201 тэрбум төгрөг төлөгдлөө. Маргаашийн дотор ахин 60 тэрбум төгрөг төлөх талаар мэдэгдсэн.

Монгол Улсын Засгийн Газар нэгдүгээр сараас хойш уг асуудал дээр анхаарлаа хандуулсан нь ирэх жилийн зургаадугаар сард төлөгдөх хоёр бондын асуудалтай холбоотой. Тодруулбал, Евро бонд, Самурай бондын өрийг төлөх юм. Үүнээс онцгой анхаарах шаардлагатай бонд бол Самурай бонд. Учир нь энэхүү бонд нь Засгийн газрын баталгаатай, хэрэв Хөгжлийн банк төлж барагдуулахгүй бол Засгийн газар төлөх нөхцөл бүрдэх юм. Иймд маш яаралтай чанаргүй зээлүүдийг эргэн төлүүлж байна.

Энэ ондоо багтаан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50 хувийг нь төлүүлэх тал дээр ЗГ анхаарч ажиллана. Самурай бондын өрийг төлж эхэлснээр Хөгжлийн банкны санхүүгийн бодлого хэр хариуцлагатай ажилж байгаа нь харагдана. Одоогоор Хөгжлийн банкин дээр төвлөрсөн 260 тэрбум төгрөг нь Самурай бондын өрийн гуравны нэг нь. Тиймээс Хөгжлийн банкаар Самурай бондын гуравны нэгийн төлүүлнэ" гэв.