"Team IHC" Бразилын аваргуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

"Team IHC" Бразилын аваргуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

И-спортын хамгийн том төлөөллүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай "Major Championship" тавдугаар сарын 9-нд эхэлсэн.

Тэмцээнд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцсон "Team IHC" сүүлийн тоглолтдоо Бразилын аварга "Imperial Esports" багт 2-1 (11-16, 16-10, 16-12) харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.

"Team IHC" эхний тоглолтдоо дэлхийн аварга Данийн "Astralis" багт 16-2, хоёр дахь тоглолтод АНУ-ын "Complexity Gaming" багт 16-13 харьцаагаар хожигдсон ч гурав дахь тоглолтдоо Австралийн "Renegades" багийг 16-10, 16-12 харьцаагаар хожсон.

Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн оролцсон Монгол Улсын төлөөлөл "Team IHC" ийнхүү анхны дэлхийн аваргадаа амжилттай оролцож Монголын И-Спортын түүхэд шинэ хуудас нээлээ.