100 сая төгрөг өвөртлөж чадаагүй Б.Шижирбатыг Гацууртын Л.Чинбат урамшууллаа

100 сая төгрөг өвөртлөж чадаагүй Б.Шижирбатыг Гацууртын Л.Чинбат урамшууллаа

Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатыг олон үзэгч түрүүлээгүйд сэтгэл дундуур байгаа. Түүний хөдөлмөр, зүтгэл, ур чадвар, үзүүлбэр нь үнэхээр сэтгэл догдлуулсан гэдэгтэй олон үзэгч санал нэгдэх байхаа.

Тухайлбал: Б.Шижирбатын үзүүлбэрээ бэлтгэж байхад нь хамт байсан найз Э.Бадмаараг нь дараах сэтгэгдлийг Файспүүк хуудсандаа байршуулсан байлаа.  

Чиний жинхэнэ авьяас

Хэлэхгүй бол болохгүй санагдаад бичлээ. Шижирээ ялагч болоогүй ч надад ингэж хэлсэн юм. 
-Би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг авч үзлээ их олон гоё мэдрэмж... Намайг зүгээр нэг үзүүлбэр үзүүлсэний төлөө хүмүүс "гоё болжээ, сайн үзүүлбэр байна" гэж биш харин "БАЯРЛАЛАА" гэж надад хэлээд байх юм энэ мэдрэмж ямар гоё вэ. 
Шижирээгийн хажууд байж арын ажилд туслаж байсны хувьд би нэг зүйл дээр л гомдоод байгаа тэр нь Энх-Эрдэнэ биш харин Шижирээг сонгоогүй хүмүүс билээ. Асар богино хугацаанд энэ бүгдийг хийхэд амаргүй байсан, мундаг мундаг олон графикчид туслы гэхэд би өөрөө хийх хэрэгтэй өөрөө хийхгүй бол миний авьяас хаана нь байх билээ гэсээр байгаад л өөрөө дуусгасан. Олон шалтгааны улмаас цаг тулаад 3 хоногийн өмнө "За бичиж байна" гэхэд амнаас уур гарч байсан зэрлэг хүйтэн студи дотор 7 цаг тасралтгүй бүжгийнхээ хувцастай хөлс нь урсаад бичлэгээ хийсэн. Маргааш нь хатгаа авцан хэрнээ графикаа хийгээд л сууж байсан. 3 хоног бараг унтаагүй сүүлийн 48 цаг 1 минут ч унтаагүй суусаар байгаад Финал болдог өдөр арай гэж амжиж 2 цагийн өмнө дуусгаж чадсан. Хатгаа нь эдгээгүй даралт нь ихсээд салаглаад байсан хэрнээ тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж дуусаад юу ч болоогүй юм шиг зогсож байгаад "Хүн бүр өөрийн гэсэн авьяастай харин түүндээ таарсан тайзаа олж гялалзаарай гээд энэхүү үзүүлбэрээ монголынхоо бүх хүнд зориулж байна" гэж хэлсэн харин ард түмэн нь өөр сонголт хийчихлээ... Гэхдээ зүгээрээ чи гэр бүл, найз нөхөд болон миний хувьд ЯЛАГЧ! бид нар бүгд л орцны шатан дээр сууцгаагаад мөрөөддөг хүүхдүүд байсан. Төрмөл авьяасгүй, хэн ч биш байсан ч хөдөлмөрөөр л өнөөдөр энд ирлээ. Чиний жинхэнэ авьяас бүжиг, график биш харин ТЭВЧЭЭР, ХӨДӨЛМӨР, ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ҮНЭНЧ байх байдал байлаа. Бахархаж байна чамаар #БАЯРЛАЛАА. (Энэ зураг финалын өдөр үүрийн 6 цагт мань чинь Амжинаааааа гээд инээгээд юмаа хийгээд сууж байхдаа) #ингээдбүхюмдуусахгүй #хийхюмихбайна #баярлала

Түүний төгсгөлийн шатанд үзүүлсэн үзүүлбэр

 

Харин өнөөдөр Монгол тв-ийн үүсгэн байгуулагч, Гацуурт компаний Ерөнхий захирал Л.Чинбат тус нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатад урам хайрлаж, аялалд явах эрхийн бичиг гардуулсан байна. Тэрээр өөрийн нүүр номондоо дараах постыг оруулсан байлаа.

Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа.  Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү гэжээ.