Н.Түвшинбаярыг өнөөдөр шүүнэ

Н.Түвшинбаярыг өнөөдөр шүүнэ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох хэргийн  гэм бурууг тогтоох шүүх хуралдаан 09:00 цагт эхэлнэ. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 29-нд болж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай явуулж гэрчүүдийг оролцуулах хүсэлт өгсөн юм. 

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

Хуульд зааснаар түүнд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай аж.