Ойрын хоногуудад уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, говь тал хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.
Тавдугаар сарын 11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно.
Салхи 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
Тавдугаар сарын 13-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.