УИХ-ын чуулган: Байгаль орчны тухай багц хуулийг татан авлаа

УИХ-ын чуулган: Байгаль орчны тухай багц хуулийг татан авлаа

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Байгаль орчны тухай багц хуулийг татан авч байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тодруулбал, тэрбээр "Засгийн газраас санаачлан боловсруулж, 2019 оны есдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Байгаль орчны тухай багц хуулийн төслийг татан авч байна" гэлээ.