Л.Дашдэмбэрэл даргатай ХХҮЕГ-ын нөхдүүдийг "600 сая төгрөг" угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна

Л.Дашдэмбэрэл даргатай ХХҮЕГ-ын нөхдүүдийг "600 сая төгрөг" угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна

АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өчигдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг их хэмжээний мөнгө хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт шалгаж нэгжлэг хийсэн юм. Уг хэрэгт холбогдуулж тус газрын ажилтнууд ХХҮЕГ-ын байранд очиж, санхүүгийн бичиг баримт, дансны хуулгуудыг зэргийг нотлох баримт болгон хураан авсан байна.

Мөн Л.Дашдэмбэрэлийг цагдаагийн газарт аваачин мэдүүлэг авч албан өрөө болон гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл болон Санхүү төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нарыг шалгаж байгаа ажээ.Тэднийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү 200 сая, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400 сая төгрөг шилжүүлэн, уг мөнгөө буцаан авч гүйлгээ хийн, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж буй.