Эрүүл мэндийн сайд С.Энхболд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүнтэй уулзав
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн Райн Уошбөрн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн ноён Райн Уошбөрн, Манила дахь оффисын Номхон далайн улс орнууд болон Монгол Улс дахь хөтөлбөрүүдийг хариуцсан Зохицуулагч хатагтай Режина Бөрнс-Маккензи, Манила дахь оффисын Эрүүл мэндийн салбарыг хариуцсан газрын захирал Мишель Ланг-Алли, Манила дахь оффисын Эрүүл мэндийн хэлтсийн зөвлөх Жозеф Лачика, Монгол Улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газрын Дэд захирал Стивен Винкейтс, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Эрүүл мэнд, эдийн засаг хариуцсан мэргэжилтэн Лаурэн Ховис, Монгол Улс дахь Хөгжлийн хамтын ажиллагааны газрын төслийн ажилтан Ж.Цэрэндолгор нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Филиппин Улсаас Монгол Улсыг зорьж хүрэлцэн ирж манай улсын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдалтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор тусгайлан уулзалт хийж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр АНУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг онцлон тэмдэглэхийн сацуу 2020 оноос эхэлсэн дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нийт 8,5 сая ам.долларын тусламж үзүүлж, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Нэн ялангуяа 2021 онд АНУ-ын Засгийн газраас “Пфайзер Инк” компанийн КОВИД-19-ийн эсрэг “Комирнэти” вакцинаас 1 сая гаруй тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсад хандивласан явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, дээрх вакциныг хүн амын дархлаа сэргээх 3 дугаар тунд өргөнөөр ашигласан болохыг онцлов.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн ноён Райн Уошбөрн хэлэхдээ өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж цаг заваа гарган хүлээн авч уулзаж буй Эрүүл мэндийн сайд С.Энхболдод талархал илэрхийлэн КОВИД-19 цар тахалтай амжилттай тэмцэж, хохирол багатай даван туулж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон салбарын нийт хамт олонд баяр хүргэв. Тэрбээр цар тахлын эхэн үеэс Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур, эм, вакцин зэргийг тусламж болгон олгох зэргээр багагүй ажлыг Манила дахь оффисоос хариуцан амжилттай гүйцэтгэсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсад хийж байгаа энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд орон нутаг дахь анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас эхлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн мэргэшлийн зарим байгууллагаар зочлох зэргээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах талаар мэдээлээд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж олон нийтэд мэдээлэл, сургалт сурталчилгааг хүргэхэд зориулж нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэж байгаа талаар Сайдад мэдээлэв.
Сайд С.Энхболд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт дахин талархал илэрхийлж, 2020, 2021 онуудад НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж олгосон 1,2 сая ам. долларын санхүүжилтийн хүрээнд дээрх байгууллагууд Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслийг ханган нийлүүлж, эрсдэлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр олон нийтэд хандсан эрүүл мэндийн зөвлөгөө, сурталчилгааг түгээх замаар цар тахалтай тэмцэхэд Засгийн газарт ихээхэн туслалцаа үзүүлснийг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд ноён Райн Уошбөрн АНУ-аас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгон тусламж болгож нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн дээжээс Эрүүл мэндийн яаманд гардуулан өглөө.