Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

 

Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

“Улсдаа тасралтгүй 43 жил ажиллаж, мэс заслын албанд зүтгэхдээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах болон эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт идэвхитэй ажиллаж, “Лазерын тусламжтайгаар хийх анхны мэс засал” хийгээд “Хээрийн нөхцөлд хийх мэс засал”-ын анхны сувилагчаар ажиллаж, ой хээрийн түймэр, үйлдвэрийн осол, тахлын голомтуудад сувилахуйн тусламжийг түүчээлэн хүргэж, сувилахуйн төрөлжсөн тусламжийг давхардсан тоогоор 1,854,363 иргэндээ үзүүлж, олон зуун иргэний амь насыг аварч хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ сувилахуйн тусламжийг сайжруулах, сувилагчийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудлаар тодорхой саналуудыг дэвшүүлэн шийдвэрлүүлэхээр чармайн ажиллаж, сувилахуйн салбарыг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулж байгаа, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Хагалгааны болон боолтын сувилагч Пүрэвийн Зинад хүртээв.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх баригч Гомбосүрэнгийн Алинчбиш,
  • Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тасгийн сувилагч Гаадангийн Буянтогтох,
  • Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээний албаны дарга Бямбажавын Эрдэнэчимэг,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ахлах сувилагч Батхүүгийн Удвал,

Алтан гадас одонгоор:

  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн ахмад сувилагч Сааралын Эрдэнэчимэг,
  • Нийслэлийн Налайх дүүргийн “Ачлал-Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Сэдэдийн Цэцэгмаа,
  • Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагч Галсандоржийн Наранцэцэг,
  • Говь-Сүмбэр аймгийн “Энх тус дэм” өрхийн эмнэлгийн өрхийн сувилагч Лодойн Цэнд-Аюуш,
  • Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ядамсүрэнгийн Энхбаяр,
  • Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга Зинагийн Алтантовч,
  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн боолтны сувилагч Жигжиддоржийн Бямбажав,
  • Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх баригч Балжиннямын Болормаа,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сувилагч Ширчинжавын Мэндбаяр,
  • Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Дамчаагийн Намжилмаа,
  • Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх баригч Цогийн Оюунчимэг,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Эрдэнэбилэгийн Оюунчимэг,
  • Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Чойжилдоржийн Уранчимэг,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ачит сайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагч Доржийн Хандсүрэн,
  • Булган аймгийн Рашаант сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Дашжамцын Шинэбаяр,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Дэлгэрхүүгийн Эрдэнэчимэг,
  • Дорнод аймгийн “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Чойжинжавын Энхзаяа,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Пүрэвдоржийн Энхсанаа,
  • Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмийн бус эмчилгээний сувилагч Баядаагийн Гантуяа,
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний сувилагч Оюундуламын Ялалт,
  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Маруушийн Нямсүрэн,
  • Хавдар судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Юрагийн Оюунзул,
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн сувилагч Цанхирын Оюунбилэг,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Мараната” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ноостын Отгонжаргал,
  • Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Оюунчимэгийн Удвал нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварт цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, ар гэрээ умартан зүтгэж ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд-сувилагчдад Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.