УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Зөвшөөрлийн тухай хууль"-д УИХ зөвшөөрөл олгож өгөөч ээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Зөвшөөрлийн тухай хууль"-д УИХ зөвшөөрөл олгож өгөөч ээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"- тэй холбогдуулан үг хэлэх саналаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлсэн.

Тэрбээр, "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн хүнсний аюулгүй байдлын төлөө үндэсний хөдөлгөөн өрнүүлэхийг дэмжиж байна. Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барьхаар гишүүдтэй хамтран ажиллана.

Зөвшөөрлийн хуулийг 2019 оны гуравдугаар сард 22 гишүүн хамтран УИХ-д өргөн барьсан байдаг. Мөн Засгийн газраас 2019 онд уг хуулийг өргөн барьсан. Их хуралд өргөн барьснаас хойш тус оны дөрөвдүгээр сард хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Энэ хугацаанд ард иргэдийн хүсэн хүлээж байгаа ААН-ийн хууль батлагдахгүй байсаар дөрвөн жил өнгөрлөө. Иймд "Зөвшөөрлийн тухай хууль"-д УИХ зөвшөөрөл олгож өгөөч ээ.

Монгол хүний амь нас, байгалийн баялаг ашиглахтай холбоотой асуудал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал, байгаль хамгаалахтай холбоотой асуудал гэсэн үндсэн хэд хэдэн асуудал дээр тусгай зөвшөөрөл олгодог байх. Үүнээс бусад бизнес эрхэлж байгаа ААН-үүд бизнесээ чөлөөтэй эрхэлдэг байя гэсэн асуудлыг дэвшүүлсэн байгаа" гэв.