ЭМЯ-нд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар яамны удирдлагууд мэдээлэл хийлээ

ЭМЯ-нд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар яамны удирдлагууд мэдээлэл хийлээ

 

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ЭМЯ-нд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар яамны удирдлагууд мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Олон нийттэй нээлттэй харилцах 1111 төвд ирдэг санал гомдлын гуравдугаарт эрүүл мэндийн салбартай холбоотой санал гомдол эзэлж байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас хийж буй үйл ажиллагаагаа иргэдэд ил тод байлгах, шилэн байх, санал гомдлыг шуурхай шийдвэрлэж байх ажлын хүрээнд сар бүрийн дөрөв дэхь долоо хоногт ЭМЯ-ны удирдлагууд мэдээлэл хийдэг байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Олон нийттэй харилцах 1111 төвд 2021 онд Эрүүл мэндийн яамны харьяа таван байгууллага цахимаар холбогдсон бол 2022 он гарсаар зургаан байгууллага холбогдсон. Ингэснээр нийт ЭМЯ-ны харьяа 11 байгууллага иргэдийн өргөдөл гомдлыг шууд хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллаж байна. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард 1111 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар 238 иргэн хандаж, өргөдөл гомдол өгсөн байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 233 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Дөрөвдүгээр сарын өргөдөл гомдлын шийдвэрлэлт 97.2 хувьтай байна. Хүлээж авсан нийт өргөдлийн 77.7 хувь нь гомдол,  7.3 хувь нь санал, 4.3 хувь нь хүсэлт, 10.7 хувь нь талархал байна" гэж мэдээллээ.