Л.Энх-Амгалан: Манай дээд боловсролын салбар судалгааны байгууллага болчихсон гэв

Л.Энх-Амгалан: Манай дээд боловсролын салбар судалгааны байгууллага болчихсон гэв

"Шинжлэх ухаанаар дамжуулан хэрхэн улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлдэх чадавхтай болгох вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бид шинжлэх ухааны санхүүжилтээ буруу тогтолцоогоор явуулж байсан гэж би харж байна. Шинжлэх ухаан технологийн сангаар жил 12-13 тэрбум төгрөгний санхүүжилт хийдэг 40,50 орчим судалгаан дээр 50, 60 тэрбум төгрөг өгдөг, ингээд тэр судалгаа нь хоёроос гурван жил үргэлжилдэг. Гэтэл судалгаанаас гарсан үр дүн нь эргээд инноваци болдоггүй, үйлдвэрлэлд нэвтэрдэггүй гэх мэт сул талтай болчихдог тогтолцоотой байсан.

Тэгэхээр ирэх 2023 онд зорьж байгаа зорилт бол Шинжлэх ухаан технологийн сангийн тогтолцоонуудыг болон санхүүжилтийн тогтолцоог нь өөрчилье.

  • Нэгдүгээрт, Суурь судалгаа, хэрэглээний судалгаа, патиент судалгаа, инновацийн тогтолцоо буюу өрсөлдөөнт санхүүжилтийг гаргаж ирэх нь зүйтэй юм байна.
  • Хоёрт, Судалгааг бид бүтэн циклээр нь санхүүжүүлдэг тогтолцоог хийх хэрэгтэй.

Хоёрдугаар асуудал болох Их дээд сургуулиудын боловсролын чанарын асуудлын хөндсөн. Энд хамгийн чухал асуудал нь манай дээд боловсролын салбар судалгааны байгууллага болчихсон. Угтаа дээд боловсролын байгууллагууд илүү шинжлэх ухаанч, сургалт, судалгаа, үйлдвэрлэл, цогцолборын хэлбэрээр хөгждөг тогтолцоотой. Тэгэхээр бид дээд боловсролынхоо тогтолцоог мөн өөрчилье. Их дээд сургуулиуд нь оюутны мөнгөөр амьдардаг биш, улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудад суурь судалгаа хийдэг, шинжлэх ухаантайгаа холбогддог байдлаар сургалт, судалгаа хосолсон хэлбэрээр явах тогтолцоо руу шилжүүлэхээр ажиллана" гэлээ.