УГТЭ: “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн үр дүнг танилцууллаа

УГТЭ: “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн үр дүнг танилцууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах хурал өчигдөр боллоо.

Арга хэмжээнд  ЭМЯ-ны Төрийн захиргааны  удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн  газрын дарга Танака Шиничи, УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, УГТЭ-ийн Сургалт эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал О.Батгэрэл  болон бусад албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө.

Arslan.mn

Төслийн 1 дүгээр үе шатанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарын төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх, шинэчлэх, чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулсан бөгөөд төслийн 2 дугаар үе шатанд сувилахуй, эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” нэртэйгээр хэрэгжиж байна.

Төслийн 2 дугаар үе шатанд Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтыг орон даяар өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна сувилахуй, эх барихуйн салбарт шинэ сувилагч, эх баригч нарыг ажлын байран дээр сургаж, дадлагажуулах, сургалтын хөтөлбөр боловсруулж, нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл анх хэрэгжсэнээс хойш Монгол улсын төгсөлтийн дараах сургалтын чадавхийг сайжруулах чиглэлээр маш олон ажил хийгдсэн байна. Үүнд: 

  • Сургалт эрхлэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх
  • Эмнэлзүйн сурагч багшийг бэлтгэх
  • Ерөнхий мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах 
  • Сургалт эрхлэх байгууллагыг сонгон шалгаруулах, үнэлгээ хий,  эрхийг олгох.
Arslan.mn

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн захиргааны  удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр "Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал О.Батгэрэл багшид хүндэтгэл үзүүлье гэж бодож байна. Эмнэлзүйн сургагч багш, чиглүүлэгч багшийг бэлтгэхэд гол түлхүүр ажлыг хийсэн хүн. Мөн энэ төслийг амжилттай сайн хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ажлын албаны үүрэг оролцоо маш чухал энд ажиллаж байсан үе үеийн төсөлд оролцоотой байсан бүх мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Бидний төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай холбогдох бүхий л ажлуудыг та бүхэндээ танилцуулж байна." гэв.

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn