Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэнэ

Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэнэ

Анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагийн Үндэсний Номын баярыг энэ сарын 20-22-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэнэ.

Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулах юм. Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.