ХАГАС ЖИЛИЙН ДОТОР 200 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН АН

ХАГАС ЖИЛИЙН ДОТОР 200 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН АН

АН-ын “Шонхор”-ууд хүссэн өндрөө авч нисч чадлаа. Тэд тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Шонхор”-уудын түшиг тулгуур болсон “МоАХ”-ны “эзэн хаан” “Женко” Х.Баттулгыг нэр дэвшүүлэхээр болж байх шиг байна. Түүний Ерөнхийлөгчид нэр дэвших эрх маш өндөр үнээр олдлоо. УИХ-ын сонгуулийн дараачаас шинэчлэгдэнэ хэмээн тунхаглаж намын даргын сунгаагаа орон даяар явуулахад нэр дэвшигчээс 250 сая төгрөгийг дэнчин болгож авсан.

Мөн орон нутгийн салбар, нэгж хорооны дарга, даамал нараа шинэчлэхийн тулд албан тушаалаа мөнгөөр үнэлсэн байдаг. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүсээс ч ялгаагүй дэнчингийн мөнгө татсан сураг чих дэлсэх болов. Сүүлдээ АН-ын дарга С.Эрдэнэ ам л нээвэл “дэнчин”, “босго мөнгө”-ний тухай ярьдаг болсон нь гишүүд, дэмжчигдийн бухимдлыг төрүүлэх болжээ. Намын даргын сунгаа, орон нутгийн намын шинэчлэл, Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн дэнчин гээд хагас жилийн дотор АН-ынхан 200 тэрбум төгрөг босгосон байна. Нам доторх сонгуулиасаа 200 тэрбум төгрөгийг босгож чадаж байгаа нөхдүүд улсын тэргүүний суудлаа авчихвал өлхөн тав дахин нугалаад олчихно. Нэг их наяд төгрөг гэдэг бага мөнгө биш шүү. АН арай өндөр өртгөөр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гээд байгаа юм бишүү.

Эх сурвалж: shuum.mn