Монголын шигшээ багаас Азербайжаны багт шилжсэн жүдоч Саид Моллаи Европын жүдо бөхийн холбооны сэтгүүлчид ярилцлага өгчээ.
Саид Парисын олимпод оролцох талаараа “Би сүүлийнхээ олимпод Азербайжаны нэрийн өмнөөс оролцох боломжтой болсондоо маш их баяртай байгаа. Парист би Токиогийн мөнгөн медалиасаа илүү амжилт гаргана гэж найдаж байна” гээд “Монголын жүдогийн шигшээ багт миний жинд маш сайн хоёр тамирчин байгаа. Тэдэнд олимпод оролцох боломж олгохыг би хүссэн. Азербайжаны багийн хувьд намайг удаан хугацаанд ажиглаж байсан юм билээ. Ярилцсаны эцэст бид хамтдаа Парисын олимпын эрхийн төлөө тэмцэхээр шийдвэрлэлээ. Азербайжаны өмнөөс барилдахад надад их тохирч байгаа. Яагаад гэвэл манай гэр бүл Азербайжан гаралтай. Би хэл, соёлыг нь мэднэ” гэж хэлжээ.
Мөн эцэст нь “Би их хүнд хэцүү амьдралтай байсан. Харин одоо эрх чөлөөтэй, аз жаргалтай байна. Зоригтой хүмүүс үргэлж ялдаг гэдгийг би үргэлж харуулж байсан. Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоонд баярлалаа. Намайг дэмждэг иранчууд, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст талархаж байна. Жүдо бөхийн гэрбүлд баярлалаа” гэсэн байна.