Баянхонгор аймагт таван ханатай гэр шатаж найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүү амиа алджээ

Баянхонгор аймагт таван ханатай гэр шатаж найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүү амиа алджээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн малчин Н-ын таван ханатай гэр шатаж, найман настай, хөгжлийн бэрхшээлтэй хүү гал түймэрт өртөж нас баржээ.

Энэ тухай дуудлага өчигдөр буюу 2022.05.15-ны өдрийн 10:04 цагт ОБГ-т ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 56 км замыг туулан очиж цогцсыг гарган, сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.