Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Монголын хөлбөмбөгчдийн нэр алдар улам түгэх болтугай
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй "Нийтийн хөлбөмбөг"-ийн арга хэмжээнд оролцов. Тэрбээр "Би өөрөө хөлбөмбөгийн спорт сонирхдог. Унгар Улсын хөлбөмбөгийн "Пушкаш" академи манай хүүхдүүдийг суралцуулах хүсэлт тавьж байсан. Сүүлийн мэдээгээр 14 дэх хүүхэд маань элсэн суралцаж байна. Энэ бол сайхан мэдээ. Мөн Европын лигт мэргэжлийн тамирчин болсон гэж сонссон. Монголын хөлбөмбөгчдийн нэр алдар улам түгэх болтугай" гэжээ.