Богд хааны музейн нээлттэй өдрүүдэд ирсэн 60-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй үйлчлүүлнэ
Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музей "Хаан ордны хавар-2022" нээлттэй өдрүүдийг өнөөдөр буюу тавдугаар сарын 16-наас 22-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг нээлттэй өдрүүдээр гэр бүлээрээ ирсэн айл өрхөд нэг тасалбар өгөх бол 60-аас дээш насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож өгчээ.
Мөн нээлттэй өдрүүдээр урлаг соёлын олон олон үзүүлбэрийг үзэж болохоос гадна уран хамтгамалын "Хос шаглаа" үзэсгэлэнг үзэж сонирхох бүрэн боломжтой аж.