"Эм Ди Си Пи" компани "Махимпекс" ХК-ийн салбар үйлдвэр "ХКҮ" ХХК-ийн нэрээр муудсан мах экспорлох төлөвлөгөөтэй байх магадлалтай
Эмээлтэд байрлах тухайн компани нь Хятадын хөрөнгө оруулалтай "Эм Ди Си Пи" гэх компани бөгөөд экспортын зориулалтаар мах бэлтгэсэн гэх боловч экспортлох тусгай зөвшөөрөлгүй байгаа нь шалгалтын явцад илэрчээ. Мөн ШӨХТГ-аас хийсэн шалгалтын явцад тухайн үйлдвэрийн агуулах хөлдөөгчнөөс өөр тусгай зөвшөөрөлтэй компанийн шошготой мах гарч ирсэн байна. Энэ нь өөр компанийн нэр дээр мах бэлтгэж, тусгай зөвшөөрөлтэй компани нь гадагшаа гаргах төлөвлөгөөтэй байх магадлалтай юм.