Монголын хуульчдын холбооноос  хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгч байна

Монголын хуульчдын холбооноос хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгч байна

Монголын Хуульчдын холбоо иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу тавдугаар сарын 18-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна.