Дэлгүүр, албан байгууллага зэрэгт цугларсан иргэдийн хурууны хээний мэдээллийг устгаж эхэлжээ
Хүний хувийн нууцын тухай хуулийг УИХ өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард батлан, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэ хуулиар долоон төрлийн мэдээллийг хувь хүний нууцад хамааруулан авч үзсэн байна. Хүний хувийн нууцын тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн хурууны хээг ашиглах аливаа бүртгэл хязгаарлагдсан. Тухайлбал, хүнсний сүлжээ дэлгүүр, банк, санхүүгийн байгууллага, эмнэлэг зэрэгт иргэдийн хурууны хээний мэдээллийг авч, үйлчилгээ үзүүлдэг. Энэ байдал дээрх хуулиар хориглогдсон байна.
Тиймээс Засгийн газраас Тагнуулын ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудаар ахлуулсан тусгай ажлын хэсгийн байгуулан иргэдийн хурууны хээг ашиглах эрхгүй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг тодорхойлон, тэдгээрт дата болон хадгалагдаж байгаа хурууны хээний мэдээллийг устгах ажлыг эхлүүлжээ.
Хүний хувийн нууцын тухай хуулиар зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг төрийн тусгай үйл ажиллагаа явуулдаг цөөн байгууллага л иргэдийн хурууны хээг ашиглах эрхтэй юм.